Sunday, November 6, 2011

МОНГОЛООР СЭТГЭНЭ ГЭДЭГ МОДОН ТОЛГОЙН БОДОЛ С.Цогтсайхан

Японд сумо гэдэг бєхийн барилдаан байдаг. Тэдний холбооноос нэгэн чухал этгээд “хэнд ч хамаагvй” Монголд ирж, овоо гэмээр хэдэн бандийг єєрийнхєє зардлаар Япондоо аваачжээ. 100 чавганц уралдахад нэг нь тvрvvлдэг гэгчээр хоёр нь “тэнцээд” vлдэж. Овоо ирээдvйтэй Батбаярт “Кёкушvзан” гэдэг цол хайрлаж vндсэндээ япон хvн болгох нь тэр. Сумо бєхийн холбоонд арав гаруй орны “Кёкушvзанууд” байдаг. Тэд барилдаж байна уу, унаж байна уу японы талд пад байхгvй. Тэдний гол санаа бол сумог дэлхийн хэмжээний бєх болгоход л оршиж байгаа юм. Ингэснээр “дэлхийн сумо бєхийн” аугаа том тэмцээн болж сумогийн эздийн хармаанд сая сая доллар цутгах юм л даа. Батбаярт сар бvр 12 мянган доллар єгч байгаа эзэн єєрєє хэдэн долларын ашиг олдогийг монгол ухаан сайн ойлгодоггvй юм.

Монгол vндэсний бєхийн барилдаанд индонезийн бєх тvрvvлбэл бид тvvнийг чулуугаар шидэж, vзvvрт унасан монгол бєхєє балбаж нvдээд хаях биз. Энэ бол монгол ухаан юм. Сумогийн аварга болсон хаа холын Хавайн арлын хар арьстан залууд япон хvvхнvvд цэцгийн баглаа барьж, хvvхнvvд нь тvvний бvдvvн гэдсийг vнсэх шахан гvйлдэх жишээтэй. Энэ бол япон ухаан. Энэ бол сумо дэлхийг байлдан дагуулах гараа. Энэ санаархал хэдхэн жилийн дараа биелэлээ олно. Яагаад гэвэл монгол хvн єчигдєрхєн сумо бєхийн сургийг ч сонсоогvй байлаа. Тэгвэл бид єнєєдєр телевизээр сумогийн тэмцээнийг нvд салгалгvй ширтэж, “Батбаяр минь яаж яваа бол?” гэж дор бvрнээ догдолчихсон суудаг боллоо. Сумо дэлхийг тун удахгvй эзэгнэнэ. Тэр бvv хэл Монголд тєрєх сайн бєхчvvдийг удмаар нь хєєж байгаад Батбаярыг авсан шиг шилж авах болно. Монголыг бєхийн удамгvй болгож, харин сумогийн удамтай болгох вий. Б. Бат-Эрдэнэ аварга єєрєєсєє хэд дахин том бєхийг унагасан гэдэг тун эргэлзээтэй. Албаар унасан ч юм билvv. Аваргыг сумогийн амтанд оруулах гэсэн далд санаа гэдгийг монгол ухаан ойлгохгvй байгаа юм.

Сумогийн дэлхийн бодлогыг дуурайж бид нvvдлийн соёл иргэншил гэсэн утгагvй юм гаргасан. Угаасаа нvvдлийн соёл иргэншил гэж огт байдаггvй юм. Шилбvvр барьчихаад, радио сонсоод, бас дуу аялаад хэн нь хонины ээлжтэй билээ гэж бодож яваа хvн яаж соёлтой байх юм бэ? Биднийг ийм “мал” болгох санаа япончуудад илт байгаа учраас онгон байгаль, нvvдлийн соёл, тал нутаг, хєх тэнгэр гэж тvмэнтээ vглэн дуулдаг юм.

Тийм ч учраас энэ асуудал дээр мєнгє хаяж, тэрийг нь хэдэн хvн хуваагаад идчихсэн хэрэг. Нvvдлийн соёл гэж монгол ухаанаар дэвэргэж япончуудаас баахан иен дэлсчихээд ичсэн нvvрэндээ хєдєєгийн малчин ард тvмнээ “транзистор vvрч малаа дагасан мал” болгохоор дэнчин тавьсан тvшмэлvvд бий. Ер нь дашрамд хэлэхэд Монгол ухааны тєв, Монгол мэдлэгийн их сургууль гэсэн ичмээр гайхмаар нэрнээсээ салмаар юм. Мозамбик ухааны тєв, Зааны ясан эрэг мэдлэгийн их сургууль гэж байдаг эсэхийг санах хэрэгтэй. Бvр ойрын жишээ авахад орос ухааны тєв, хятад мэдлэгийн их сургууль байна уу, vгvй юу?

Монгол ухаан гэж хэлж болохоор бас нэг зvйл нь нэрийн тухай асуудал юм. Монсоник, Монро, Мондавс, Мон, мон, мон, арай л Монхог компани алга. Бvх компанийн 40 гаруй хувийг “мон” нэр эзэлж байна. “Мон”-гvй бол яачих гээд байгаа юм. Монгол ухаан гэж огт байхгvй зvйл. Энэ бол хийрхэл хийгээд фонатизм.

Мозамбик ухаан гэж байхгvйгээс хойш монгол ухааныг орхиё. Монголоор сэтгэнэ гэдэг модон толгойн бодол. Энэ хорвоо дээр нэг л ухаан бий. Тэр нь хvний ухаан юмаа.

1996 он

No comments:

Post a Comment