Monday, March 26, 2012


алхаал байдаг замд тааралддаг хүмүүс хэлэх юм өвчтэй юм, юунд нь анхаардаг юм гэж байх юм анхаарч анзаарах зүйл ихсэх тусам хүмүүсээс холдож энэ үгсийг их сонсох боллоо, энэ дунд байхад нэг л эвтэйхэн гэхдээ гадаад ертөнцөд энэ байдал минь намайг нэг тийшээ түлхэж бас хэнч биш нэгэн болход хүргэх юм. Ойлгож хүлээж авах шаардлаггүй ч нэг тийм сонин, аливаа нэгэнтэй яриа эхэлхэд энгийн нэгэн зүйл ярихыг хүсэвч яагаад ч юм миний доторлуу өнгийх гэж оролдох тоолонд гадагшлуулах биш өнгөц дуридаад өнгрөхөд энэ бүхэн цэцэрхэлт болон нэг тоймгүй зүлсээр намайг булж орхих юм миний тус хүмүүсд үзүүлж чадах хамгийн том хүндэтгэл бол өөрийн мэдэж байгаа зүйлээ мэдэхгүй мэт дүр эсгэн дуугүй сонсон суух болж таардаг. Өөрийн тэр бодорлууд болоод чимэхийн төдий үзэл санаагаа бидний мэдэх хэл болон богин долгион давтамжит авианд буулгах хэр хэцүүг хүмүүс мэддэг болов уу? өөрийн дотроо хөврөх тэр бүх үл мэдэгдэх зүйл, миний хувьд тодорхой орон зай эзлэж буй зүйлсээ хуваалцийг хүсэвч зөвхөн үзүүрээс нь шүүрэхч болтугай ойлголт яагаад өгч болдгүйм болоо.

No comments:

Post a Comment