Friday, March 26, 2010

Superstitions (universe)


Шашин бол бидний ертөнцийг олон төвшинд хуваан үзэн, өөрсдийгөө ухамсарийн доод төвшинд авч үзэж, үүнээс шалтгаалаад аливаа сайн сайхан бүхэн болоод нийгмийн эмх замбраатай байдалд нөлөөлхийн тулд өөрсдийн хуурмаг гэмээр төсөөлөлүүд би болгож түүгээрээ олон нийтийн сэтэгэл зүйд нөлөөлөхүйц ойлголт өгхийг оролдддог бидний нийгмийн томоохон мунхруулагч хүчин буюу байгуулга юм.
-Гэдэг ойлголт бидний дунд хэзээнээс гэлтгүй үргэлж байдаг боловч бид ямар нэг байдлаар өөрсдийн энэ бодолийг үгуйсгэхийг оролддог, өөрийн нөлөөлөөс шалтгаалхааргүй асуудалуудад далдын ямар нэг нөлөөлөлд найдаж эхэлдэг билээ, жишээ нь аль гэлтгүй шашинд хамарагдах үгс гэх мэт. Бид утга болоод, үүсэл гаралийг нь ч мэдэхгүй ч энэ үгсийн хүчинд найддаг.
Миний хувьд шашин гээч зүйлийг өөрийнхөөрөө үнлэж цэгнэхдээ бүх шашинийг нэгэн төвшинд авч үздэг, Tодруулбал бид нэг “Science fiction” кино үзээд тухайн киноны гол утга санааг өөрсдийхөөрөө дүгнэж бас өөр өөрсдийн сүвээрээ, өөр нэгэнтэйгээ давтагдахгүйгээр хүлээж авдаг нь тухайн хүний сэтгэхүй гайхамшиг гэлтэй, Tиймдээ ч бид нэг биет бус зүйлийг олон өнцөгөөс харж хүлээж авч байгаа мэт санагдах боловч энэ бүгдээс хамаран бас бус зарим нэг ашиг хайгч хүчин гаданы нөлөөлөөс хамааран тухайн зүйлийн үнэ цэнэ, туйлын утга санаагаа бага багаар алдаж буй мэт боловч нэг талаасаа авч үзвэл нийгмийн шинчлэлтээс хамааран олон нийт масс –ийн үзэл санааанд нийцүүлэхтэй холбогдуулан шинчлэлт хийгдэх болсон ч хэт тууширах үзэгдэл болоод , утга санааны хувьд бүр инээдэмтэй гэмээр болож буй нь бий!
Би бурхан гэдэг үгийн хувьд эргэлздэг харин дээд ертөнц буюу бидэнтэй зэрэгцээ орших олон үе давхрагт ертөнцийн тухайд байж болох мэт санагддаг. жишээн бидний энэ амьдарч буй төвшинийг, бидний дээд төвшин удирдаж төлөвлдөг гэхүүдээ. Yүнтэй холбогдуулаад олон шашин гэх ойлголт устаж байгаа юм. Tодруулбал бидний ертөнцыг илүү сайхан байлгахыг хүсч дээрээс сонгогдсон хүмүүс илгээдэг зарим нь өөрийн үйлийг ухамсарлалгүй бидний бузар нийгэмд уусаж эгэл нэгэн болдог жишээтэй. Зарим нь өөрийн үйлийг дээд зэрэгээр ухамсарлаж өөрийн хийх ёстойгоо хийсэнээс шалтгаалан бусдад хүндлэгдэж Бурхан гэх нэрийг олох нь хүртэл бий мэт. Oйрийн жишээ гэхэд Jesus-ийг аваад үзий Tэрбээр дээрээс сонгогдсон нэгэн байсан ба мань эр маань тухайн үеийн нийгмийг өөрчлөхийг оролдож этцийн үр дүнд бидний үйлдсэн энэ их нүгэл хэлэнцийг өөрийн цусаар халхалсан гэдэг шүүдээ. Түүнээс нэгэн удаа шавьнарийн нэг нь асууж байсан гэдэг. Багшаа та юунаас айдаг вэ? гэсэн асуултанд Тэрбээр Би та нараас айдаг гэх хариулт өгч байсан гэдэг учир нь тэрээр өөрийн хэлсэн үг болгон нь ирээдүйд аюул дагуулаж ирнэ гэдэгийг мэддэг байжээ. Tүүний хэлсэн сургааль бүрийг шавь, дагалдагч бүр нь нэг нэггүй сонсдог байсантай холбоотой байх. Учир нь тэр сургаалийг Jesus-ийн санаж хэлж буйг санаaг шавь нар нь авч чадахүй байхвий гэхэс шүүдээ!!!! Xүн бүр өөр өөрийн сүвээр л хүлээж авна. Удалгуй тэрбээр өөрөө хэлмэгдэж олон шавь нар нь зүг зүгт тарж одон өөрийн багшаас сонсож мэдсэнээ өөрийн сүвээр хүлээж авсанаараа олон нийтэж хүргэж байсанаас хамаараад өдгөө бидний мэдэх энэ Christian-ий олон урасгал үүссэн гэж үзэж бас болох. Тэгхээр Jesus бол үнхээр дээрээс сонгодсон нэгэн байсан ба Buddhism-ийн түүхэнд хүртэл байдаг Гималайд нэгэн удаа нэг өндөр хамартай урт үс сахалтай нөхөр өндөр гэгээнтнүүдээс үг сонсож хэлэцэж байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг тэгхээр тэрбээр өөрөө олон шашин гэх зүйл үгүй гэдгийг мэддэг нэгэн байжээ…
Мөн түүнчлэн Buddha гэхэд тэрбээр энэтхэгийн хаант улсын Хан хүү болон төрсөн боловч өөрийн ордон болоод хэдэн шивэгчидийн хүрээнээс халилгүй өсөж удалгуй тэрбээр бодсон байна. Aмьдрал ийм энгийн гэжүү? хэмээн амьдралаас илүү ихийг хүсч ордноос гарж өөрийн хан хүүгийн сэнтийг хүртэл орхиод шүүдээ!!!! яагаад гэвэл тэдэнтэй яг адил хүн атал яагаад Xүний нийгэмд ийм ялгайтай оршино вэ? гэдэг бодол төрж энэ амьдралын үнэ цэнийг хайж эхэлсэн байна. Энэ эрэлийн үр дүнд тэрбээр эх болсон 6 зүйл хамаг амьтаны төлөө бясалгаж агуа их гэгээрэлд хүрэж дээд ертөнцтэй холбогдон эгэл нэгэнээс дээд ертөнцтэй холбогдон, Tэндээс ирсэн хүнтэй нэгэн адил төвшинд очиж болдогыг харуулж чадсан агуа нэгэн юм. Ингээд бодохоор тэр 2 хүнийг дүгнээд хэлхэд ялгаа нь нэг нь дээрээс үнхээр ирсэн ба харин нөгөө нэг нь бидний дундаас дээшээ хүрж чадажээ!! Tэгхээр бусад шашиний хувьд хүртэл нэгэн адил ялгаагүй мэт санагдана. Тиймээс олон шашин гэдэг ойлголт үгүй мэт. За ерөнхийдөө миний хувьд товчоор хэлхэд нэг ийимэрхүү харин Таний хувьд шашин гэж юу вэ?

No comments:

Post a Comment