Sunday, April 4, 2010

Хоосон Чанар




Үүлгүй байтал бороо орлоо Үүсгэлгүй байтал утаа манарлааҮзсээр байтал хад боловӨөрийн хийсэн алба болов Үүлгүй бороог чинь хяруу гэнэҮүсгэлгүй утааг чинь манан гэнэҮзсэн хадыг чинь мөс гэнэӨөрийн чинь хийснийг үйл гэнэ

Хоосон Чанарын утга агуулга

Буддын гүн ухаанд "Мөн чанар бол шүтэн барилдлага" гэж сургадаг. Өрнийн гүн ухааны сургаалаар эсрэг тэсрэг хоёрын нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанаар арга билгийн шүтэн барилдлагаар аливаа юмс үзэгдэл бүтдэг. Тэгвэл бодит ба хоосны шү­тэн барилдлагаар орчлон ертөнц бүтнэ.Синергетикийн үүднээс тайлбарлавал бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет бус зүйлс нь энергийн нягт­раагүй хэлбэр юм. Тэгэхээр орчлонгийн юмс үзэгдэл нь энергийн нягтарсан, нягт­раагүй хэлбэрийн хосолмол байдлаар оршдог байна. Ту­хайн нөхцөлд аль хэлбэр нь давамгайлсан байна түүгээр нь бид бодит, хоосон гэж нэрлэдэг байна. Ийнхүү энер­гийн нягтарсан ба нягтраагүй хэлбэрүүдийн шүтэн барилд­лагыг мөн чанар гэдэг. Мон­гол­чууд аливаа зүйлийн гол утга учрыг "амин сүнс" гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш.Дүгнээд хэлбэл, орчлон бүхэлдээ энергиэс үүсэж, бүтэж байна. Бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хо­сол­мол байдлаар оршдог байна. Гэхдээ зүгээр ч нэг хосолж орших бус энерги хадгалагдах хуулиар энер­гийн нягтарсан болон нягт­раагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог байна. Үүнийг квант физикт тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг.Супер нэгдлийн онолыг геометр дүрсээр илэрхийл­бэл цэг болохыг С.Эрдэнэ гуай тус онолыг нээсэн бү­тээлдээ дурдсан буй. Цэг гэдэг бол байхгүй юм шиг мөртөө байж байгаа зүйлийг буюу хоосонг өөрөөр хэлбэл, энергийг илэрхийлнэ. Тэгвэл супер нэгдлийн онол нь угтаа орчлон ертөнц энергиэс үүсэж бүтдэгийг илэрхийлж буй юм.Тэгэхээр эцсийн эцэст шинжлэх ухааны үүднээс хоосон чанар гэдгийг тайл­барлавал тэрээр энерги буюу энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт хувиралт болж байна. Энерги хадгалагдах болон хувирах хуулиар энерги хэзээ ч үүсэж бий болоогүй, бас устаж үгүй болохгүй, зөвхөн нэг хэл­бэрээс нөгөө хэлбэрт шилж­дэг. Хэн хүний дунд сургуу­лийн физикийн хичээлээс мэдэх механик энергийн хувьд үйлчилдэг энэ хууль нь өргөн агуулгаараа хоосон чанарыг буюу ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж байна. Иймд хоосон чанарыг эзэм­ших гэдэг нь энерги буюу эрчим хүчийг эзэмших явдал юм.Иймд хоосон чанарыг ойл­гож ухаарахад зөвхөн биет ба биет бусын хувьд бодит, хоосон гэж ялгах хангалтгүй байна. Хамгийн гол нь мөн чанар буюу шүтэн барилдла­гаар үүсэх энергин чанарыг ойлгох нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгд­лийн гадаад чанар нь бодит, хоосон буюу үзэгдэх, үзэг­дэхгүйн асуудал байхад до­тоод чанар нь энерги буюу эрчим хүч юм.
(өөөө нэрээ нэмэж хэлхэд энэ дээд зурагыг хараад миний шивээсний утга учирийг ойлгоно гэж найдаж байна :D)

No comments:

Post a Comment